Ховд аймагт мал төллөлт 43.4 хувьтай байна

Ховд аймгийн хэмжээнд 1422,7 мянган хээлтэгч мал төллөхөөс энэ сарын 11-ний өдрийн байдлаар 617,4 мянган мал төллөжээ. Одоогийн байдлаар мал төллөлт 43.4 хувь, төл бойжилт 87,8 хувьтай байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.  

Аймгийн 17 сумын 91 багийн 7000 гаруй малчин өрхийн хотонд 3146.4 мянган мал хаваржиж байна. Үүнээс тэмээ 25.3 мянга, адуу 128.5 мянга, үхэр 193.6 мянга, хонь 1174.2 мянга, ямаа 1624.6 мянга, хонин толгойд шилжүүлснээр 4823.7 мянган тоо толгой мал байгаа юм. 

Эх сурвалж: montsame.mn

Rate this item
(3 votes)
сүүлд засварлагдсан 2019-04-22 03:57:56
News writer

энд өөрийн сэтгэдэлээ бичнэ үү

www.khovdtimes.mn
шар олон улс
сонин бараа