36 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ЧИГЛЭЛИЙН ЦЭВЭР УСНЫ ТӨВ ШУГАМАНД ГЭМТЭЛ ГАРЧЭЭ

Өнөө өглөө буюу 6 сарын 12-ны 10 цаг орчмын үед 36 айлын орон сууцны чиглэлийн цэвэр усны төв шугаманд гэмтэл гарсны улмаас аймгийн төвийн цэвэр усыг бүх нийтээр хязгаарлаад байна. Гэмтлийг яаралтай засахаар “Шим ус” ОНӨААТҮГ-ын ажилтан, албан хаагчид тухайн газар нь өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Ажил удаашралтай байгаагийн гол шалтгаан нь хөрсний ус, хөрсний нуралтаас үүдэж байгаа бөгөөд гагнуур хийх болон бусад засвар үйлчилгээг хийхэд бэрхшээлтэй байгаа ажээ. 

сүүлд засварлагдсан 2024-04-19 18:28:37
4 + 14 = нийлбэрийг ол!