Ховд аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаагийн улмаас энэ төрлийн өвчлөл амбулаторийн нийт үзлэгийн 15,1 хувийг эзэлж байгаа учир БСШУСЯ руу Ховд аймгийн Засаг даргаас өнөөдөр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргаж өгөх хүсэлтийг өгсөн.
Энэ дагуу БСШУСЯ-аас асуудлыг авч хэлэлцээд 1 сарын 10-аас эхлэн бүх цэцэрлэгүүдийг амраах, мөн сургуулиудыг үргэлжлүүлэн 1 сарын 20-ыг хүртэл аймгийн хэмжээнд бүх сургууль, цэцэрлэгүүдийг амраахаар шийдвэрлэжээ.
Ж.Саруул