АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ ТАЛААР ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

Шинэ төрлийн коронавирусын  халдварын нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэн Өрхийн Эрүүл мэндийн төвийн эмч нар, Эмийн сангийн эрхлэгч, эмзүйчид болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын холбогдох эмч мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ. Уулзалтын хүрээнд шинэ төрлийн коронавирусын  халдварын болзошгүй эрсдэлээс сэргийлэх, бэлэн байдлыг хангах талаар хэд хэдэн үүрэг чиглэл өгөв. 

            Тухайлбал, эрүүл мэндийн байгууллагууд ариутгал халдваргүйтгэлийн  бодисын нөөц бүрдүүлэх, ажлын уялдаа холбоогоо сайжруулах, нийгмийн  хариуцлагынхаа хүрээнд олон нийтийн үйлчилгээний газраар үйлчлүүлж буй иргэд, ажилтан албан хаагчдад амны хаалт, гар ариутгалын бодис олгох зэрэг аяныг санаачлан хэрэгжүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний бүрэн бүтэн байдлыг хангах, иргэд олон нийтэд үнэн бодит мэдээллийг нэг цэгээс, хүртээмжтэй хүргэх зэрэг асуудалд анхаарч ажиллахыг зөвлөлөө.   

сүүлд засварлагдсан 2024-03-29 14:38:11
20 + 18 = нийлбэрийг ол!