Ходоодны уян дурангийн шинжилгээ гэж юу вэ

Уян дуран –Гастроскопи-Endoscopy уян дурангийн тусламжтай улаан хоолой, ходоод, дээд гэдсийг дотор талаас харж шинжлэн, шаардлагатай тохиолдолд эдийн шинжилгээ, гадны биет авах, ургацаг авах болон цус тогтоох зэрэг ажилбар хийдэг оношилгоо эмчилгээний орчин үеийн шинжилгээний арга юм.

Ямар тохиолдолд ходоодны уян дурангийн шинжилгээнд орвол зохистой вэ?

-Цээж хорсох-Хэвлийгээр өвдөх -Цээж өвдөх -Дотор муухайрах, цустай бөөлжих -Горойх -Өтгөн хар гарах  

Ходооны уян дуран дурангийн шинжилгээний талаар үйлчлүүлэгчийн анхааралд

Дурангийн хэсэгт үйлчлүүлэгчид цахим бүртгэл болон зохицуулах сувилагчаас цаг авч үйлчлүүлнэ.

Дурандуулах өдөр үйлчлүүлэгчид эрүүл мэндийн картыг сувилагчид өгөх ба цаг авсан дарааллаар дуудаж оруулна.

Дурангийн хэсэг нь өвчтнийг эрэмбэлэн үйлчилдэг бөгөөд яаралтай түргэн тусламжаар ирсэн өвчтөнг цаг харгалзахгүй оношилгоо, эмчилгээ хийнэ.

Ходоодны уян дурангийн шинжилгээнд хэрхэн бэлдэх вэ?

-Дурангийн шинжилгээнд ирэхдээ 24 цагийн өмнөөс буюу өмнөх өдрийн 19 цагаас хойш хоол сойсон байх ба ямар нэгэн хүнсний бүтээгдэхүүн идэж уухгүй байх бөгөөд согтууруулах ундаа, сэргээх эм бэлдмэл хэрэглэж болохгүй.

-Хэрэв даралтны эм, зүрх судасны, чихрийн шижин гэх мэт эмчийн заалтаар зайлшгүй уух эм хэрэглэдэг бол дурангийн эмч сувилагчид хандаж даралт пульс хянуулах,  

-Аливаа эм бэлдмэлүүд нь ходоодны салстад бүрхүүл үүсгэн, шинжилгээг бүрэн хийхэд саад учруулдаг тул даралтны, зүрхний гэх мэт эмчийн заалтаар зайлшгүй уух шаардлагатай эмийг өглөөний 6 цагийн орчимд 1 балга усаар даруулан уух

-Гар нүүрийн алчуур, амны цаас бэлдэж ирэх

-Хиймэл шүд, салдаг шүдний аппарат зэргийг шинжилгээнээс өмнө авах

-Дурандуулах өдөр тамхи, бохь зажлахгүй байх

-Эмийн бодис бусад зүйлсэд харшилтай бол эмч сувилагчид мэдэгдэх

-Дурангийн шинжилгээ хийлгэхийн өмнө мэдээ алдуулах бодисыг хоолойд цацсанаар огиж бөөлжихөөс урьдчилан сэргийлнэ.

-Та дурангийн шинжилгээнд ирэхдээ 2-3 цаг зарцуулна гэж төлөвлөж ирэх хэрэгтэй Дурандах үед салстын өөрчлөлт илэрвэл эдийн болон бактерын шинжилгээ авч болох давуу талтай.

Шинжилгээний явцад салстын өөрчлөлт илэрвэл яах вэ?

Салстын эмгэг өөрчлөлт илэрсэн тохиолдолд дурандах явцдаа эмч эдийн шинжилгээ /ходоод, улаан хоолойн хананаас жижиг хэсгийг тусгай багажаар авах/ авна. Эдийн шинжилгээ маш олон өвчнийг оношилж, хавдрыг ч илрүүлэх боломжтой. Зарим тохиолдолд шинжилгээ авсан хэсгээс цус шүүрэх хандлагатай байдаг ба ийм тохиолдолд:

-Цус тогтоох тариа хийх,

-Цус алдаж буй хэсгийн судас боох, түлэх

-Цус алдах хэсгийг хавчаараар хавчих зэрэг цус тогтоох эмчилгээг дурангаар хийнэ.

Шинжилгээний дараа яах ёстой вэ?

 -Мэдээ алдуулах эмийн үйлчилгээ гарсны дараа 20 минутын дараагаас шингэн уух болон хоол идэж болно.

-Шинжилгээний дараа хоолой хөндүүрлэх, цээжээр өвдөх, гэдэс дүүрэх мэдрэмж төрж болно. Энэ нь дурангийн явцад ходоодонд хий шахдагтай холбоотой ба дээрх шинжүүд аажим арилна.

-Шинжилгээ авсан тохиолдолд шинжлүүлэгч эдийн шинжилгээг лабораторид аваачиж өгөх бөгөөд шинжилгээний төрлөөс хамаарч ажлын 3-10 хоногийн дараа хариу эргэж дурангийн эмчид заавал үзүүлэх.  

-Дуран шинжилгээгээр өөрт тань ямар нэгэн эмгэг өөрчлөлт илэрсэн эсэх, давтан үзүүлэх шаардлагатай эсэх, шинжилгээний хариу хэзээ гарах, хаанаас авах талаарх мэдээллийг эмчээс асууна уу.

Улаан хоолой ходоодны дурангийн шинжилгээний дараах зөвлөвж

Та ходоодны дуранд амжилттай орж дууссан тул доорхи зөвлөмжийг сайтар уншиж танилцана уу?

Та амаа усаар зайлж болно. Шинжилгээ дууссаны дараа залгиур хэсгийн мэдээ алдуулалт нь гүйцэт гараагүйн улмаас хоолойд юм торж буй мэдрэмж төрнө. Та хоолойгоо шахан хүчтэй ханиаж болохгүй. Хоолойгоо гэмтээж болзошгүйг анхаарна уу. Энэ зовиур 30 минут орчмын дараа зүгээр болно. Иймээс та шинжилгээний дараа амаа усаар зайлж 30 минутын дараа бүлээн ус уугаад дараа нь хөнгөн хоол иднэ.

Хэрэв эдийн шинжилгээ авахуулсан бол 2 цаг орчим юм ууж идэж болохгүй. Халуун хатуу бүхэл юм идэж болохгүй !!!.

Шинжилгээ хийлгэсэн өдрөө архи уух, өөх тостой хоол хуурч хайрсан хурц хоол идэхээс зайлсхийх.

Таны шүлс бага зэрэг цустай гарах тохиолдол гарч болзошгүй ба үргэлжилсэн цус  гараад байвал эмчид хандана уу!   

Бүдүүн гэдэс дурандуулах бэлтгэл

  1. 1. Та 2-3 хоног махан хоол сойж, цагаан хоол иднэ.
  2. Архи, өөх тостой хоол, таг, байцаа зэргийг хорих.
  3. 3. Жимс ногооны үрийг авч идэх.
  4. 4. Цус бүлэгнэлтийн эсрэг болон цус шингэлэх эмийг дурандуулахаас 3 хоногийн өмнө зогсоох /эмчээс асуух/
  5. 5. Даралт бууруулах болон сахарын эм уудаг бол эмчээс зөвөлгөө авах.
  6. 6. Дурандуулахын урд өдөр 14:00-15:00 цагийн хооронд гэдэс цэвэрлэх уусмал / уусмал уухаас өмнө эход цөсний чулуу харуулах /ууна.
  7. 7. Дурандуулах урд орой маргааш өглөө 2 цагийн дотор 1,5-2 литр ус уух
  8. 8. Шинжлүүлэх өглөө 6 цагт уусмалаа уух, араас нь ус сайн уух.
  9. 9. Шинжлүүлэгч нь дурандуулж шинжилгээ хийлгэнэ гэсэн сэтгэл санааны бэлтгэлтэй байх

Бэлтгэл зүйл: Ирэхдээ дэвсдэг живх /памперс/, карт шаахай нойтон салфетка, оо-ийн цаас авчирна, хувийн ариун цэвэр сахин усанд орох.

Бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээний дараах санамж

Бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ өгсөн танд маш их баярлалаа. Шинжилгээ дууссан тул та доорхи санамжийг сайн уншиж танилцана уу.

  1. Шинжилгээний үед хий шахсаны улмаас хэвлий дүүрэн эвгүйрч болзошгүй уг зовиур хэсэг хугацааны дараа арилах тул та битгий санаа зовоорой.

2.Шинжилгээ өгсөний дараа хоол идэх боловч гэнэт их идэхгүй байх ба аль болох

хөнгөн чанарын хоол идээрэй.

3.Тухайн өдөр хэт халуун хоол хүйтэн газтай ундаа тос ихтэй хоол идэхийг хориглоно.

  1. Гэдэс цэвэрлэсний улмаас шингэн алдах магадлалтай тул жүрж гэх мэтийн жимсний шүүс болон ус их уух хэрэгтэй.

Дараах шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандана уу-Хэвлийгээр хүчтэй өвдөх -Шулуун гэдсээр цус гарах

Гуурсан хоолойн дурангийн шинжилгээний бэлтгэл

-Өмнөх оройн 19 цагаас хойш хоол сойх, 22 цагаас хойш ус уулгүй өлөн ирэх

 -Цээжний рентген зураг авахуулж, рентгений эмчээр уушгины аль хэсгийг дурандах талаар дүгнэлт бичүүлсэн байх шаардлагатай бол зүрхний цахилгаан бичлэг цусны даралт хэмжүүлэх.

-Эмийн тохироо үзэж залгиурт мэдээ алдуулна.

-Нүүр гарын алчуур, цахим бүртгэлд орж, ЭМД дэвтэр гар карт авч ирнэ.

-Хэрэв даралтны эм уудаг бол хэлэн доор тавьж ууна. /усаар даруулахгүй /

Уушгины дурангийн шинжилгээний дараах санамж

  1. 1. Дурангийн шинжилгээ хиилгэсний дараа 5-10 минут тайван сууж хурдан хөдөлгөөн хийхийг хориглоно.
  2. Артерын даралтыг хэмжих, судасны цохилтыг тоолж цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг тодорхойлох.
  3. 3. Шинжилгээ хийлгэсний дараа 45-60 минутын орчим хоол цай идэж уухыг цээрлэнэ.

 

Зөвлөмж бэлдсэн: Дурангийн их эмч М.Нямсүрэн  

 

 

сүүлд засварлагдсан 2024-05-08 17:48:34
11 + 9 = нийлбэрийг ол!