Галзуу чоныг эгч дүү хоёр устгажээ

Өнгөрсөн баасан гараг буюу 1 сарын 14-нд Ховд аймгийн Булган сумын Байтиг багийн Бүдүүн харгайт хэмээх газарт малчин Ц.Урандэлгэрийн бэлчээрт явсан мал руу чоно дайрч зарим малаа чононд оруулжээ. Ингээд маргааш нь чононд оруулсан малын сэг зэм байгаа газар түүний эхнэр М.Туяа, хадам дүү болох малчин М.Галбадрах нар очтол уг чоно байсан бөгөөд тэдэн рүү дайрч М.Галбадрах морьноосоо унахад дайран ирсэн чоныг тэрээр хүзүүдэж аваад ноцолдож байх хооронд түүний эгч М.Туяа бууны бөгсөөр чоныг цохиж устгасан баатарлаг үйл явдал болжээ.
Уг үйл явдлын мөрөөр тус сумын холбогдох албаны хүмүүс очиж газар дээр нь шинжилгээ хийхэд тухайн чоно нь галзуу чоно болох нь батлагджээ.
сүүлд засварлагдсан 2025-07-01 08:03:46
1 + 6 = нийлбэрийг ол!