АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССТ ГХБХБГ, ХААН БАНК, 15-Р ЦЭЦЭРЛЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГУУД ХАНДИВ ӨГЛӨӨ

Дэлхийн олон улс оронд тархаад байгаа коронавирус буюу COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр орон нутгийн түвшинд өөрсдийн нөөц боломжоо ашиглан олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Эрүүл мэнд, Онцгой, Цагдаа гээд олон байгууллагын олон хүн өндөржүүлсэн бэлэн байдалд цаг наргүй ажиллаж байна. Тэдний ажилд дэмжлэг туслалцаа үзүүлэх, COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажилд хувь нэмрээ оруулах үүднээс төрийн болон ТББ, аж ахуйн нэгж, хувь хүмүүс хандив, тусламж үзүүлсээр байна.

Тухайлбал, өчигдөр /2020.03.09/ 12 жилийн 1-р дунд сургуулийн 120 багш ажилчид 1,2 сая төгрөг, 600 ширхэг амны хаалт, ГХБХБГ-ын хамт олон 2,0 сая төгрөг, ХАА-н банк 1,0 сая төгрөг, 15-р цэцэрлэгийн хамт олон өөрсдийн оёсон 300 ширхэг амны хаалт, багш ажилчдын нэг өдрийн цалин болох 500,0 мянган төгрөгийг тус тус хандивлалаа.

Иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө сэтгэл, зүтгэл гарган хандив тусламж үзүүлсэн байгууллага, хамт олонд талархал илэрхийлье...

сүүлд засварлагдсан 2024-03-29 02:12:39
7 + 8 = нийлбэрийг ол!