Буянт голын сав дагуу лагерт гарах айл өрхөөс 30,000 төгрөгийн хураамж авна

Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн төлөөлөгчдийн Гуравдугаар хуралдаанаас гарсан шийдвэрийн 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Буянт голын сав дагуу лагерт гарах айл өрхөөс 30,000 төгрөгийн хураамж авч, бүртгэл үүсгэн зөвхөн бага гүүрний постоор нэвтрүүлэн оруулахаар болж байна.
Хураамжийг бага гүүрэн дээр "ШИНЭ ХОВД" ЖАРГАЛАНТ ТҮК ОНӨААТҮГаас хурааж, зөвлөмж өгч ажиллах юм байна. 
харин айл өрхийг лагерт гарах гэр барих хугацааг 5 сарын 31-ээс хойш байхаар тогтоожээ. Энэ нь гол дагуух зүлэг ногооны ургалтыг дэмжих зорилготой ажээ. 
сүүлд засварлагдсан 2025-07-01 06:19:23
11 + 19 = нийлбэрийг ол!