Өчигдөр буюу 2 сарын 11-ны өдөр Ховд аймгаар дайран явсан Баян-Өлгий аймгийн харъяат иргэн халуурсан шинж тэмдэгтэйгээр Баян-Өлгий аймагт тусгаарлагдаад байна. Тэрээр Ховд аймагт хавьталд орсон хэд хэдэн хүн байгаа бөгөөд хавьталд байсан гэх Ховд аймгийн Булган сумын 1 иргэн бас халуурч байгаа шинж тэмдэг илэрсэн байна. Мөн Ховд аймагт дээрх хүмүүстэй хавьталд орсон зарим хүмүүсийг тусгаарлаад байгаа ажээ. Эдгээр нөхцөл байдалтай холбогдуулан Ховд аймгийн шуурхай бүлэг яг одоо хуралдаж байгаа бөгөөд Жаргалант сумын Онцгой комисс мөн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахаар хуралдаж байна.
Баян-Өлгий аймагт үүсч буй нөхцөл байдалтай холбоотой авч буй арга хэмжээнүүдийн талаар Check.mn сайтаас авсан мэдээллийг дэлгэрүүлэн хүргэж байна.
Баян-Өлгий аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс 2020.02.12-ны шөнийн 03:00 цагт шуурхай хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Өвчтөнтэй хавьтал болсон иргэдийг орон гэрт нь тусгаарлаж хамгаалалтанд авах арга хэмжээг хийгээд байгаа юм байна.
1. Аймгийн захуудын үйл ажиллагааг шинжилгээний хариу гартал түр хязгаарлах.
2. Баар, ресторан, цэнгээний газрууд, шашны байгууллагуудын үйл ажиллагааг гуравдугаар сарын 02-ны өдөр хүртэл түр зогсоох.
3. Шинжилгээний дээжийг ХӨСҮТ рүү шуурхай хүргэх.
4. Авто замын постод МХГ, ОБГ, ЦГ, МЭГ-аас хүч нэмэгдүүлэн ажиллах.
6. Мэргэжлийн байгууллагуудыг ажиллах хамгаалах хувцас, хэрэгслээр хангах.
ИРГЭДИЙН АНХААРАЛД:
- Өвчтөнөөс дээж авч хүргүүлэх ажлын хэсэг шуурхай замд гарсан.
2. Энэ тохиолдол бол батлагдаагүй сэжигтэй тохиолдол тул сандралдалгүй тайван байх.
3. Худал хуурмаг мэдээлэл түгээхгүй байх.
4. Олноороо нэг газарт бөөгнөрөхгүй байх.
5. Хүүхэд, оюутан залуус гэртээ байх.
6. Бүх нийтээрээ маскаа тогтмол зүүж, гар, орчноо цэвэрхэн байлгаж, халдваргүйжүүлж байх.
7. Коронавирусаас урьдчилан сэргийлэх зорилгоор Аймгийн Засаг дарга, Онцгой комиссоос гарч байгаа шийдвэрүүдийг дагаж мөрдөх.
8. Албан үүргээ гүйцэтгэж байгаа мэргэжлийн байгууллагуудын шаардлагыг хүлээн авч ухамсартайгаар хандах.