“МИНИЙ ААВД ТОХИОЛДСОН АДАЛ ЯВДАЛ” ЗАХИДЛЫН УРАЛДААНЫ ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО

Ховд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэдэх “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл” 2020 онд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 16 ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ба үүний нэг нь Дэлхийн байгаль хамгаалах сан, Боловсрол, соёл урлагийн газартай хамтран Байгаль хамгаалагчдын ажлын хүнд хэцүү мөртлөө ямар чухал зүйл болохыг хүүхдүүдээр нь дамжуулан нийгэмд хүргэх зорилгоор “Миний аавд тохиолдсон явдал” байгаль хамгаалагчийн хүүхдүүдэд зориулсан захидлын уралдаан юм. 

Уралдаанд нийт 5-12 дугаар ангийн сурагчид оролцож I байранд Мөст сумын байгаль хамгаалагч Алтангэрэлийн хүү Хосбаяр, II байранд Дуут сумын байгаль хамгаалагч Баянмөнхийн охин Ариунзаяа нар шалгарсан байна. Эдгээр хүүхдүүдийн шагналыг өнөөдөр Аймгийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Г.Пүрэвганди, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Алтай соёны бүсийн салбарын мэдээлэл харилцааны ажилтан Э.Галбадрах нар гардуулан өгч баяр хүргэлээ. 

Rate this item
(3 votes)
сүүлд засварлагдсан 2020-05-27 19:15:31
1 + 17 = нийлбэрийг ол!
News writer

энд өөрийн сэтгэдэлээ бичнэ үү

www.khovdtimes.mn
шар олон улс
сонин бараа