БЕЛЬГИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР ХЭРЭГЖИЖ БАЙГАА БОЭТ-ИЙГ САЙЖРУУЛАХ ТӨСЛИЙН ЯВЦ АХИЦТАЙ БАЙНА

БОЭТ-ийн үйл ажиллагаа болон Бельгийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа төслийн явцтай танилцахаар УИХ-ын гишүүн О.Батнасан өнөөдөр тус байгууллага дээр ажиллаж, эмч ажиллагсадтай уулзан тэдний санал хүсэлтийг сонслоо. 
Энэ хүрээнд Бельгийн засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа төслийн тоног төхөөрөмж угсралтын ажилтай танилцав. Тэрээр энэхүү төслийг санхүүжилтгүйн улмаас гацаад байсан асуудалд анхаарч ажилласны үр дүнд төслийн 1-р үе шатны 53 нэр төрлийн 102 эмнэлгийн тоног төхөөрөмжүүд БЭОТ-д ирээд суурилагдаж эхлээд байна. Он гараад 6-р сарын үед СТ сканнер, хүчилтөрөгчийн хийн станц, төслийн телемедицин хэсгийн тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдэх ажээ. Энэхүү төслийн үр дүнд Ховд аймгийн төдийгүй баруун бүсийн иргэд өвчнөө цаг алдалгүй, үнэн зөвөөр оношлуулах боломжтой болох төдийгүй заавал Улаанбаатар явах шаардлагагүй болно гэсэн үг юм. 
Түүнчлэн орчин үеийн стандарт бүхий 50ш орыг БОЭТ-д Тайваны тусламжтайгаар нийлүүлж байгаагаа УИХ-ын гишүүн О.Батнасан онцолж байлаа. 
БОЭТ нь өнөөгийн байдлаар 350 гаруй эмч ажиллагсадтай, 25 тасаг нэгжтэй бөгөөд эмч ажилтнуудын эрүүл мэнд чийрэгжүүлэлтэнд онцгойлон анхаарах заал танхим шаардлагатай байгааг ажилчид уламжилж байв. Мөн эмнэлэгийн дээврийн засвар бүрэн хийгдэж чадахгүй байгаагаас дулаан алдалт ихтэй, хүйтэн байгаа тул дээврийн засварын асуудлыг шийдвэрлэх шаардлага байгааг эмнэлэгийн удирдлагуудын зүгээс санал гаргаж байлаа. Уг асуудлыг УИХ-ын гишүүн О.Батнасан холбогдох газруудад уламжилж ажиллахаа мэдэгдэв. Мөн тэрээр эмч ажиллагсадын ажиллах нөхцөл байдал, эрүүл мэнд, нийгмийн асуудалд анхаарч ажиллах болно гэдгийг онцоллоо. 

сүүлд засварлагдсан 2022-08-12 21:28:29
5 + 18 = нийлбэрийг ол!