БОЭТ-ийн ачааллыг бууруулах, Өрхийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний хүрээг өргөжүүлэх, чанаржуулах зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангийн 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Жаргалант сумын Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж гардууллаа. Тухайлбал, 2 ширхэг зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, 3 ширхэг зөөврийн эхо аппаратыг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хүлээлгэн өгөв.