ХОВД АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРООНООС МЭДЭЭЛЖ БАЙНА

Монгол улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 66.13.3. Саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх, шууд дамжуулах зэрэг үйлдэл гаргах;

66.13.4. Саналын хуудсанд хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах, зориулалтын бус үзгээр санал тэмдэглэх
Энийг зөрчвөл Зөрчлийн хуулийн 30-д:

Сонгогч нь:
30.1. Санал авах байрнаас саналын хуудас авч гарсан;

30.2. Саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан;

30.3. Саналын хуудсанд зориулалтын бус үзгээр санал тэмдэглэсэн;

30.4. Аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар мөнгө, эд зүйл шаардсан, шаардаж авсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. (10.0 сая төгрөг)

Иймд сонгогч та эдгээрийг зөрчихгүйгээр Үндсэн хуулиар олгосон сонгох, сонгогдох эрхээ өөрийн үзэл бодлын дагуу чөлөөтэй илэрхийлж сонгуульдаа идэвхтэй оролцоно уу. 

Rate this item
(3 votes)
сүүлд засварлагдсан 2020-06-23 13:53:11
5 + 13 = нийлбэрийг ол!
News writer

энд өөрийн сэтгэдэлээ бичнэ үү

www.khovdtimes.mn
шар олон улс
сонин бараа