ЭРҮҮЛ МЭНДИЙН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ НЬ ТӨСЛИЙН НЭГДСЭН УУЛЗАЛТ БОЛЛОО

Монгол улсад Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь төслийн хүрээнд хэрэгжиж байгаа “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах нь” төсөл Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан, Жаргалан багууд болон Үенч, Мөст сумууд дээр хэрэгжиж байгаа билээ. Ийнхүү төслийн нэгдсэн дүнг хэлэлцэх, арга туршлага, ололт амжилтаа хуваалцах нэгдсэн уулзалт хэлэлцүүлэг боллоо.

Уг уулзалтад төсөл хэрэгжсэн дөрвөн газрын төлөөллүүдээс гадна аймаг, сумын эрүүл мэндийн салбарын холбогдох ажилтнууд, төсөл хэрэгжүүлэгч багийн төлөөллүүд оролцож төслийн үр дүнгээ тайлагналаа. Эрүүл мэндийн анхан шатны нэгж бүр өөр өөрийн гэсэн онцлог, арга туршлагыг хэрэгжүүлж тодорхой хэмжээний үр дүнд хүрээд байгаа төслийн удирдлагууд болон хөндлөнгийн оролцооны байгууллагуудаас онцолж байлаа. Тухайлбал, Ховд аймгийн Мөст сумын хувьд сумынхаа иргэдийн Давсны хэрэглээг бууруулахад тодорхой ажлуудыг санаачлан бүтээлчээр хийсэн, сумын төвийн орчмын хог хаягдлыг сурагчдын оролцоотойгоор цэвэрлэсэн нь цаг үеэ олсон бүтээлч ажил болсныг харж болох юм. 

Мөн Жаргалант сумын Жаргалан Өрхийн эрүүл мэндийн төвөөс санаачлан хэрэгжүүлсэн “Хөдөлгөөн эрүүл мэнд” жижиг төслийг аймгийн төвийн төрийн зарим байгууллагуудад хэрэгжүүлсэн байлаа. 

 

Түүнчлэн Жаргалант сумын Баатархайрхан Өрхийн эрүүл мэндийн төвийн Иргэдийн бүлгийн оролцоотойгоор хэрэгжүүлсэн “Хуванцар савны хэрэглээг халах” аян бүхий төслийн ажил үр дүнтэй болсон нь мөн сайшаалтай ажил байв.

Харин Үенч сумын хувьд "Олон нийтийн оролцоот эмнэлэг" дэд төслийг хэрэгжүүлж ажиллажээ.

Ийнхүү анхан шатны нэгжүүд өөр өөрийн гэсэн онцлог бүхий ажлуудыг хийж хэрэгжүүлсэн бол аймаг орон нутгийн Эрүүл мэндийн салбарын бодлогын байгууллагууд ч гэсэн өөрсдийн цаашдын ажилд анхаарах, хийж хэрэгжүүлэх зүйлсийнхээ санал санаачилгыг тодорхойлсон гэдгээ онцолж байв. 

 

 

 

сүүлд засварлагдсан 2025-07-01 17:25:02
7 + 20 = нийлбэрийг ол!