УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж дууслаа. Хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн бөгөөд гаргасан шийдвэрийн талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.
Өнөөдрийн МАН-ын бүлгийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцжээ. Тойрог байгуулах мандат хуваарилахтай холбоотой асуудал, Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилохыг зөвшилцөх эсэхийг хэлэлцэх, аймаг нийслэл ИТХ-ын Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байгаатай холбогдуулан бүлгээр шийдэх шаардлагатай зүйл байна. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн байна.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Хоёрдугаар сарын 1-нээс өмнө УИХ тойрог, мандатыг хуваарилан батлах ёстой. Энэ долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцэн батална. Нийт 29 тойрог, 76 мандат байхаар бүлэг шийдвэрлэлээ. Хөдөө аймгуудад 20 тойрог 52 мандат, нийслэлд есөн тойрог 24 мандаттай байхаар шийдсэн. Үүнд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд тав, таван мандаттай, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүргүүд гурав гурван мандаттай. Налайх, Багануур, Багахангай дүүргүүд хоёр хоёр мандаттай. Баянзүрх дүүрэг гэхэд 230 гаруй мянган сонгогчтой байна. Сонгуулийн 22 хоногийн хугацаанд 230 мянган сонгогчид хүрч ажиллана гэдэг хүндрэлтэй. Тиймээс Сонгинохайрхан, Баянзүрх тойргийг хоёр, гурван мандаттай хоёр тойрог болгоно.
Хоёрдугаарт, 11 Элчийн сайдыг шинээр томилох асуудлаг хэлэлцсэн. Ингээд есөн Элчин сайдыг бүлэг дэмжсэн. Хоёр нэр дэвшигчийг дэмжээгүй. Энэтхэг улсад нэр дэвшсэн Ч.Бүрэнбаяр 66 настай. Төрийн албан тухай хуулиар 65 нас төрийн алба хаах дээд хягзаар. Хоёрт, БНСУ-д суух Элчин сайдад Ц.Өнөрзаяа гэдэг хүн мэргэжлийн хүн биш учраас дэмжээгүй. Бусад есөн хүнийг дэмжээгүй.
Тэрээр мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Н.Номтойбаяр гишүүний асуудлыг хэлэлцсэн үү?
-Н.Номтойбаяр гишүүний асуудлыг хэлэлцсэн. Халдашгүй байдлын дэд хороо шийдвэрээ танилцуулсан. Бүлэг энэ асуудлаар дахин нэг ярилцахаар болсон.
-Н.Номтойбаяр гишүүнийг намаас нь хөөнө гэсэн мэдээлэл гараад байна?
-Одоохондоо тийм асуудал байхгүй. Намын удирдлагын төвшинд ийм асуудал яриагүй.