Монгол орны байгалийн түүхийг судалдаг эрдэмтдийн зүгээс 500 жил тутамд давтагддаг хур тундасны татралт цөлжилтийн мөчлөг ойртож байгааг анхааруулжээ. Судлаачид 2021 оноос 20 жил үргэлжлэх хур борооны татралтын мөчлөг эхлэхээс гадна дэлхийн дулаарлын нөлөөлөл эрс мэдрэгдэхийг урьдчилан гаргасан байна. Тиймээс Монгол Улсын онцлогт тохирсон усны бодлогыг шинээр дэвшүүлэн гаргахгүй бол улс орны хөгжил, амьдралын чанарт эрсдэл авчрах нөхцөл үүсч мэдэхийг төрийн тэргүүн онцоллоо. Өнөөдөр төрийн ордонд Ерөнхийлөгчийн ивээл дор усны нөөцийг зохистой ашилаг цөлжилтийг бууруулахад тулгарч байгаа асуудлууд сэдэвт хэлэлцүүлэг боллоо.
Манай улс байгалийн баялаг усны нөөц ашигласны төлбөрийг тодорхой хэлбэрээр авдагч уул уурхайн салбарт усны хэрэглээ хэт өндөр байдаг. Тухайлбал, өмнийн говьд үйл ажиллагаа явуулж байгаа Оюутолгой компани секундэд 917 литр ус ашигладаг байна. Ингэхдээ ундны цэвэр усыг үйлдвэрийн хэрэгцээнд ашиглаж байгаа асуудал нь говь нутагт өндөр эрсдэл дагуулж байгааг зарим гишүүд онцолдог. Уснаас гадна нийт нутгийн 80 орчим хувь цөлжилттэй байгаа асуудлыг үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэмжээнд анхаарах хэрэгтэйг хэллээ.
Эх сурвалж: tv5.mn