Анхан шатны эрүүл мэндийн зарим төвүүдэд хийсэн “Нөхцөл байдлын үнэлгээ”

Ховд аймагт хэрэгжиж буй “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах нь” төслийн хүрээнд иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын үйлчилгээний чанар ба хүртээмжийн өнөөгийн байдал нь үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд хэрхэн нийцэж буй, тулгамдсан асуудлууд болон цаашид  үйлчилгээг сайжруулах боломжийг илрүүлэх зорилгоор Үенч  сумын эрүүл мэндийн төв, Мөст сумын Сум дундын эмнэлэг, Жаргалант сумын “Жаргалан” болон “Баатархайрхан” Өрхийн эрүүл мэндийн төв дээр “Нөхцөл байдлын үнэлгээ” хийжээ. 

Тус үнэлгээний нэгдсэн тайлан, үр дүнг танилцуулах “Зохицуулах зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан” 11 дүгээр сарын 04-ний өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болов.

Уг хуралд “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах нь” төслийн багийн гишүүдээс гадна аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтэн, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын төлөөлөл оролцож, цаашдын уялдаа холбоо, анхаарах асуудлуудын талаар харилцан санал солилцов. 

Энэхүү хуралдаанаар үнэлгээний хүрээнд сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр тулгарч буй асуудлуудыг нэгтгэн дүгнэх, цаашид талуудыг уг асуудлуудын хүрээнд анхаарал хандуулж, ажил хэрэг болгоход чухал нөлөө үзүүлсэн ажил боллоо. Тухайлбал, Баатархайрхан багийн хувьд иргэдийн санал хүсэлтийн дүнгээс харахад өрхийн ЭМТ-ын оношилгооны зарим тоног төхөөрөмж бүрэн ажиллахгүй байгаа нь иргэдэд тус үйлчилгээг авахад саад болж байгаагаас үүдэн дараагийн шатлалын эмнэлэг рүү хандах байгаа тохиолдол байна. Тиймээс энэ мэтчилэн үнэлгээ, санал дүгнэлтийг тогтсон хугацаанд хийж хэвшүүлэх нь зүйтэйг талууд онцолж байв.

сүүлд засварлагдсан 2024-03-29 02:48:16
12 + 5 = нийлбэрийг ол!