Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр буюу гуравдугаар сарын 18-ны өдөр боллоо. Энэ удаагийн хуралдаанд аймгийн ИТХ-ын 11 тэргүүлэгчээс 10 нь оролцож, 90.9 хувийн ирцтэй хуралдсан. Хурлын хүрээнд таван асуудал хэлэлцэн батлав.
Тухайлбал, Мөнххайрхан сумын Эрүүл мэндийн төвийг Омбогийн Батсүхийн нэрэмжит, Дуут сумын Соёлын төвийг Хөөдөөгийн Эрдэнэбаатарын нэрэмжит, Ховд аймаг дахь Тагнуулын газрыг Цэгмидийн Төмөр-Очирын нэрэмжит болгох тухай саналыг тус тус хэлэлцэн баталсан. Мөн Булган сумыг Улсын тэргүүний сум шалгаруулах болзолд нэр дэвшүүлэхээр боллоо. Үүнээс гадна аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар төрийн дээд шагналд уламжлах тухай асуудал хэлэлцэж, 60 гаруй иргэний тодорхойлолтыг дээд шатны байгууллагад өргөн мэдүүлэхээр боллоо.