ЯВГАН ЗОРЧИГЧИЙГ МӨРГӨСӨН ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ ГАРЛАА

11 сарын 22-ны 22 цаг 30 минутын үед Цагдаагийн газраас Политехник коллежийн төв байр хүрэх зам дээр 50 орчим насны эмэгтэй машинд дайруулжээ. Хэргийн газар дээр ажиллаж буй Цагдаагаас авсан мэдээллээр “хохирогчийг БОЭТ-ийн Яаралтай тусламжийн төвд дуудлага өгч эмнэлэг рүү хүргүүлэх ажил явагдаж байна. Одоо үргэлжлүүлээд хэргийн газарт хэмжилт хийж шинжилгээг хийх болно. Тиймээс тодорхой дүгнэлт гартал илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэдгийг мэдээллэв.

Жолооч нар болон явган зорчигчдод анхааруулахад шөнө, оройн цагаар замын хөдөлгөөнд зөв боловсон оролцож, автомашины гэрэлтүүлгийг дүрэм журмын дагуу шилжүүлж, хурд хэтрүүлэхгүй анхаарал болгоомжтой зорчихыг аймгийн Цагдаагийн газраас анхааруулж байна. 

 

сүүлд засварлагдсан 2024-04-19 12:51:27
15 + 4 = нийлбэрийг ол!