ДУУТ СУМЫН ЭМЭГТЭЙЧҮҮД ЧУУЛЛАА

УИХ-ын гишүүн О.Батнасангийн ивээл дор 5 сарын 30-наас 6 сарын 1-ний өдрүүдэд Дуут сумын "Эмэгтэйчүүдийн чуулга уулзалт" зохион байгуулагдаж 198 эмэгтэйчүүд оролцож санал бодлоо солилцов . Чуулган эхчүүдийн сүү өргөх ёслолоор эхэлж, тус сумын төрийн албан хаагчид аймаг орон нутагт хэрэгжиж буй төрийн бодлого чиглэлийн талаар мэдээлэл өгч, сумдын эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал түүнийг хэрхэн шийдвэрлэх талаарх хэлэлцүүлгээр үргэлжилсэн юм. Энэ үеэр БОЭТ-ийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг явагдаж давхардсан тоогоор 350 хүн үзүүлснээс гадна хүүхдүүдийн дунд гар зураг, эсээ бичлэг, гүйлт, бөхийн барилдааны тэмцээнүүдийг зохион байгуулсан байна.  Мөн язгуур урлагийн Алтай хамтлаг ад иргэдэд тоглолтоо сонирхуулав.

Чуулганы орой язгуур урлагын Алтай хамтлагын тоглолт Дуут сумын соёлын төвд болов. 

сүүлд засварлагдсан 2025-07-01 12:57:32
14 + 12 = нийлбэрийг ол!