ХОВД АЙМАГТ ТОМУУГИЙН ДЭГДЭЛТ 5 ХУВИАР БУУРЧЭЭ

Ховд аймгийн хэмжээнд амбулаторийн нийт үзлэгийн 10,5 хувийг томуугийн өвчлөл эзэлж байна. Энэ нь өмнөх долоо хоногийн мөн үеийнхээс томуугийн өвчлөл 5 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Хүйтний улирал буюу томуугийн ид дэгдэлтийн үетэй холбоотойгоор Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Хувь хүний хувьд гараа тогтмол угааж ариун цэврийг сайтир сахих, олон нийтийн газар явахдаа маск зүүж хэвших, ханиад томууны шинж тэмдэг илэрсэн тохиолдолд олон нийтийн газар явахгүй байхыг анхааруулжээ. Харин томуугийн дэгдэлттэй энэ үед олон нийтийг хамарсан арга хэмжээ, үйл ажиллагааг аль болох зохион байгуулахгүй байхыг зөвлөж байна.

Rate this item
(3 votes)
сүүлд засварлагдсан 2020-01-16 19:21:40
15 + 14 = нийлбэрийг ол!
News writer

энд өөрийн сэтгэдэлээ бичнэ үү

www.khovdtimes.mn
шар олон улс
сонин бараа