СӨБ-ЫН БАЙГУУЛЛАГУУДЫН БЭЛТГЭЛ БҮЛГИЙН БАГАЧУУДАД БАЙГАЛЬ ОРЧНОО ХАЙРЛАН ХАМГААЛАХ ТАЛААР ПРАКТИК СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

БНСУ-ын Koica ОУБ-аас Ховд аймагт сайн дурын 9 ажилтан ажилладаг. Тэдний нэг Жаргалант сумын 2-р цэцэрлэгийн багш Юүна Жонсүгийн санаачлагаар бэлтгэл бүлгийн хүүхэд багачуудад байгаль орчноо хайрлан хамгаалах тухай мэдлэг олгох “Инээдэг дэлхий-Уйлдаг дэлхий” практик сургалтыг 5-р сарын 29-нд Ард Аюушийн талбайд зохион байгууллаа. Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, ЗДТГ-ын дарга Д.Энхболд тэргүүтэй холбогдох хэлтэс, байгууллагын удирдлагууд оролцож мэндчилгээ дэвшүүллээ.

Практик сургалтын үеэр хүүхэд багачууд хаягдал материал ашиглан тоглоом наадгай, ахуйн хэрэглээний эд зүйлс зэрэг олон төрлийн бүтээл хийж, түүгээрээ үзэсгэлэн гарган олон нийтэд танилцуулав. Байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд хүүхэд багачуудын оролцоо, түүний ач холбогдлын тухай танин мэдүүлж, хүүхэд бүрийг эерэг хандлага бүтээлч сэтгэлгээгээр хүмүүжүүлэн төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулсан тус сургалтын үйл ажиллагаанд Жаргалант сумын 15 цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн 5 настай хүүхдүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд оролцсон юм.

сүүлд засварлагдсан 2025-07-01 10:45:54
7 + 2 = нийлбэрийг ол!