Энэ сарын 21-нээс БҮХ ШАТНЫ боловсролын байгууллагууд хэвийн горимоор хичээллэхээр боллоо

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэл хийж байна.

Хил дотроо Ковид-19-ийг алдаагүй байгааг үндэслээд урлаг спорт, худалдаа үйлчилгээ, бүх шатны сургалтын үйл ажиллагааг хэвийн горим буюу та бидний амьдрал халдвараас өмнө байснаар явуулах шийдвэр гаргалаа. 9 дүгээр сарын 16-наас эхлээд урлаг спорт, олон нийтийг хамарсан арга хэмжээнүүд, худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудын цагийн хязгаарлалтад орсон байсныг хэвийн горимд шилжүүлж ажиллуулахаар боллоо. Есдүгээр сарын 21-нээс эхлээд  бүх шатны боловсролын байгууллагууд, их дээд сургуулиуд хэвийн горимоор хичээллэнэ. Их дээд сургуулиудыг 10-р сарын 4 гэж тооцоолж байсан бол 9 дүгээр сарын 21 буюу ирэх долоо хоногоос эхлээд хэвийн горимоор хичээллүүлэх шийдвэр гаргалаа." гэлээ. 

Улсын Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар есдүгээр сарын 21-ний өдрөөс сургууль, цэцэрлэгийг хэвийн горимоор хичээллүүлэх шийдвэр гаргалаа.

Цар тахалтай холбоотойгоор есдүгээр сарын 1-нээс хичээл эхлэх боловч долоо хоногт гурван өдөр танхимаар, хоёр өдөр цахимаар хичээллэх түр журам гарсныг мөрдөж буй.  

Rate this item
(3 votes)
сүүлд засварлагдсан 2020-09-14 22:58:01
14 + 19 = нийлбэрийг ол!
News writer

энд өөрийн сэтгэдэлээ бичнэ үү

www.khovdtimes.mn
шар олон улс
сонин бараа