ХОВД АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР НЬ ЭМИЙН САНГУУДТАЙ “ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ” БАЙГУУЛЛАА

Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлын нөөцийг хангах, иргэдийг эм, эмнэлгийн хэрэгсэл, халдваргүйтгэлийн бодисоор хангахад хүндрэл чирэгдэлгүй, шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй  хувийн хэвшлийн эмийн сан болон эм ханган нийлүүлэх байгууллагын удирдах ажилтнуудтай өнөөдөр уулзаж, “Хариуцлагын гэрээ” байгууллаа. 

Тус гэрээний дагуу талууд уг халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах зөвлөмж түгээх чиглэлд хамтран ажиллана. Мөн эм, эмнэлгийн хэрэгсэл, нэг удаагийн амны хаалт |маск|, ариутгалын бодисын хангалт, нөөцийн судалгаа гаргах, хангамжийг нэмэгдүүлэх, үнэ тарифийн тогтвортой байдлыг хангах, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхад онцгойлон анхаарч ажиллах тухай гэрээнд тусгасан байна. 

 

Түүнчлэн эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эмзэг бүлгийн иргэд, эмч мэргэжилтнүүдэд биеийн дархлаа сэргээх витамин, эм, эмнэлгийн хэрэгсэлээр хангахад дэмжлэг үзүүлэх зэрэг хэд хэдэн заалтыг тусгажээ.

Маскны хувьд хувьд татан авалтаа нэмэгдүүлэхэд хариуцлагатайгаар идэвх зүтгэл гарган ажиллахыг хувийн хэвшлийн эмийн сангуудад үүрэг болголоо. Харин гадуур оёдлын үйлдвэр, цехүүдийн оёж байгаа даавуун болон нелонан материалаар хийгдсэн маск нь зориулалтын бус тул энэхүү вирусаас хамгаалах хүчин чадалгүй тул оёдлын үйлдвэрүүдэд ийм төрлийн маск олноор оёж, зардлын эрсдэл гаргахгүй байхыг анхааруулсан юм. 

Түүнчлэн зарим эм найруулах зөвшөөрөлтэй эмийн сангууд нь ариутгалын бодисыг дотооддоо буюу орон нутагтаа найруулж зах зээлд нийлүүлэх боломж байгаа тул ариутгалын бодисыг нэг удаагийн шинжилгээний саванд найруулан үйлчлүүлэгчдэд хүргэх боломж байгааг онцолж байв. Тиймээс санитол гэх мэт гар аруйтгагч бодисыг орлуулах ариутгалын бодисыг Ховд аймгийн эмийн сангууд дотооддоо найруулан хэрэглэгчдэд хүргэх боломж байгаа гэнэ. Харин маск, болон хамгаалах хувцас хэрэглэлийн нөөцийг татан авахад анхаарах тал дээр талууд санал нэгдлээ.

 

сүүлд засварлагдсан 2024-04-19 11:51:00
6 + 4 = нийлбэрийг ол!