Төсвийг хариуцлагатайгаар төлөвлөж, хэрэгжүүлэхийн тулд

- Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Хариуцлагатай төсөв” төслийн хүрээнд энэхүү мэдээллийг бэлтгэн толилуулж байна -
Орон нутгийн төсвийг төлөвлөх, боловсруулах үйл явцыг хуулийн дагуу өрнөж буй гэж үзвэл одоо төгсгөлийн шатандаа явагдаж байна.
Үүнтэй холбоотой төсвийн хуулинд заагдсан төсвийн цагалбарын дагуу 10 сарын 31-ээс 12 сарын 01-н хүртэлх хугацаанд сум дүүрэг, аймаг нийслэлийн түвшинд ажил хариуцсан байгууллага, албан хаагчид болон албан тушаалтнууд ямар үүрэг хариуцлага хүлээж, ямар үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэх ёстой тухайд мэдээлэл хүргэе. 

Төсвийн цагалбарын дагуу өдийд
ямар ажлууд өрнөдөг вэ?

Аймаг, нийслэлийн Төсвийн шууд захирагч нар: 2019 оны 10 сарын 31-н гэхэд хандив тусламжаар хүлээн авсан хөрөнгө, түүний зарцуулалтын талаар мэдээлэх, Аймаг, нийслэлийн Төсвийн ерөнхийлөн захирагч нар олон нийтээс хамгийн их санал авсан ОНХС-ийн хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх дарааллыг эрэмбэлсэн ирэх оны төлөвлөгөөг иргэд, олон нийтэд танилцуулах, 11 сарын 02-н гэхэд төсвийн сарын гүйцэтгэлийн мэдээг харьяалагдах төсвийн төвлөрүүлэн захирагчид, мөн Төсвийн шууд захирагч нар 11 сарын 03-н гэхэд хөрөнгө оруулалтын ажлын санхүүжилтийн мэдээ, ажлын явц, үр дүнгийн талаарх тайланг Төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх, 11 сарын 05-н гэхэд өмнөх сарын худалдан авалтын явцыг мэдээлэх, мөн сарын 05-ний өдөр гэхэд өөрийн багцад батлагдсан төсвийн хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн мэдээ, ажлын явц, үр дүнгийн талаарх тайланг Санхүү төсвийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх, 11 сарын 08-н гэхэд төсвийн гүйцэтгэлийн мэдээ, хөрөнгө оруулалтын зарлага, санхүүжилтийн мэдээлэл, Орон нутгийн хөгжлийн сангийн 10-р сарын гүйцэтгэлийг тус тус мэдээлэх, 11 сарын 10-н гэхэд ирэх оны төсвийн төслийг аймаг, нийслэлийн аудиторт болон, ИТХ-д хүргүүлэх
Сум, дүүргийн Төсвийн ерөнхийлөн захирагч, шууд захирагч нар: 10 сарын 31-н гэхэд хандив тусламжаар хүлээн авсан хөрөнгө, түүний зарцуулалтын талаар мэдээлэх 11 сарын 02 гэхэд төсвийн сарын гүйцэтгэлийн мэдээ гаргаж хүргүүлэх, 11 сарын 03-н гэхэд хөрөнгө оруулалтын ажлын санхүүжилтийн мэдээ, ажлын явц, үр дүнгийн талаарх тайланг Төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх, 11 сарын 05-н гэхэд өмнөх сарын худалдан авалтын явцыг мэдээлэх, 11 сарын 08-н гэхэд төсвийн гүйцэтгэлийн мэдээ, хөрөнгө оруулалтын зарлага, санхүүжилтийн мэдээлэл, Орон нутгийн хөгжлийн сангийн 10-р сарын гүйцэтгэлийг тус тус мэдээлэх
2019 оны 11 сарын 25-н гэхэд аймаг, нийслэлийн аудитор төсвийн төслийн талаарх дүгнэлтийг ИТХ-д хүргүүлэх, аймаг, нийслэлийн Төсвийн ерөнхийлөн захирагч ирэх оны төсвийн төслийг аймаг, нийслэлийн ИТХ-д хүргүүлэх
2019 оны 11 сарын 30-н гэхэд аймаг, нийслэлийн Засаг дарга олон нийтээс хамгийн их санал авсан хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх дарааллыг эрэмбэлэн, иргэд, олон нийтэд танилцуулах, аймаг, нийслэлийн Төсвийн ерөнхийлөн захирагч, Төсвийн шууд захирагч нар хандив тусламжаар хүлээн авсан хөрөнгө, түүний зарцуулалтын талаар мэдээлэх
2019 оны 12 сарын 01-н гэхэд Аймаг, нийслэлийн Төсвийн шууд захирагч, худалдан авах ажиллагааны тайланг Төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх
2019 оны 12 сарын 02-н гэхэд аймаг, нийслэлийн Төсвийн шууд захирагч төсвийн сарын гүйцэтгэлийн мэдээг харьяалагдах Төсвийн төвлөрүүлэн захирагчид хүргүүлэх
2019 оны 12 сарын 01-н гэхэд сум, дүүргийн Төсвийн шууд захирагч худалдан авах ажиллагааны тайланг Төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх
2019 оны 12 сарын 02-н гэхэд сум, дүүргийн Төсвийн шууд захирагч төсвийн сарын гүйцэтгэлийн мэдээг харьяалагдах Төсвийн төвлөрүүлэн захирагчид хүргүүлэх ажлууд хийгдэх ёстой.
Үүний дотроос орон нутгийн хөрөнгө оруулалт, төсөл ажиллагаа, өөрөөр хэлбэл дараа онд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил үйлчилгээний төлөвлөлтийг хийхдээ ТБОНӨХБАҮХАТ хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт /Захиалагч нь худалдан авах бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөөний төслийг, шаардлагатай бол техник эдийн засгийн үндэслэлийн хамт дараа жилийн төсвийн төсөлтэй хамтад нь боловсруулж, харъяалах төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлнэ/
Мөн 48 дугаар зүйлийн 48.3 дахь заалт /Төсвийн ерөнхийлөн захирагч улсын төсөв батлагдсанаас хойш ажлын 10 өдрийн дотор энэ хуулийн 45.4-т заасан худалдан авах бараа, ажил, үйлчилгээний захиалгыг төсөл, арга хэмжээ бүрийн техникийн тодорхойлолт, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, ажлын даалгавар болон бусад шаардлагатай мэдээллийн хамт худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагад хүргүүлнэ/ гэснийг онцголойлон анхаарч, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдах худалдан авалт бүрийн ТЭЗҮ, зураг төслийг нь хийлгэх, төсөвт өртөгийг нь нарийвчлан тооцож гаргах ажлыг урьдаас тооцож зохион байгуулсан байх нь чухал. 

Санамж 

 Хуульчилагдсан цагалбарын дагуу явагдах эдгээр үйл ажиллагаанууд бодит амьдрал дээр яаж явагдаж байна. Тухайлахад хандив тусламжаар хүлээн авсан хөрөнгө түүний зарцуулалтын талаар (Хөшөөт хөгжил сангийн үйл ажиллагаа, 2018 онд БНХАУ-ын ЗГ-аас үзүүлсэн мөнгөн тусламж гэх мэт) тогтсон хугацаанд олон нийтэд мэдээлэгдэж байна уу?, Төсвийн төлөвлөлтийн цагалбарт заагдсан хугацаанд олон нийтээс санал авсан хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээний тухай олон нийтэд, мэдээлэгдэж байна уу?  Орон нутгийн хөгжлийн сангийн гүйцэтгэлийн тухай танилцуулга, мэдээлэл хийгдэж байна уу? эдгээр мэдээллүүд хуульд заасны дагуу олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэд танилцуулагдаж байна уу? гэдэгт иргэд, олон түмэн ажиглаж, хяналт тавих, санал шүүмжлэл гаргах, гаргасан санал шүүмжлэлийн мөрөөр арга хэмжээ авч ажиллаж байгаа эсэх, хэрхэн үр дүн гаргасан талаар хариу мэдээлэл авах эрх нь хуулиар нээлттэй. Энэ тухай хуулинд хэрхэн заасныг доорх хэсгээс үзнэ үү !     

ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжих хөрөнгө оруулалт,
төсөл ажиллагааг хэрхэн төлөвлөдөг тухай 

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжих хөрөнгө оруулалт төсөл, ажиллагаануудыг төлөвлөхдөө:
-ОНХС-гийн журмын гуравдугаар зүйлд заасанчлан /урт, дунд болон богино хугацааны хөгжлийн баримт бичигтэй уялдсан, орон нутгийн иргэдийн саналаар дэмжигдэж, эрэмбэлэгдсэн, хуульд заасны дагуу техник эдийн засгийн үндэслэлтэй, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийгдсэн, холбогдох зөвшөөрлүүдтэй, төсөв нь өөр бусад эх үүсвэрүүдтэй уялдсан байхаас гадна аймаг болон сум багийн төвөөс алслагдсан иргэдийн саналаар дэмжигдсэн төсөл ажиллагааг заавал, мөн урьд нь батлагдан баталгаажсан боловч тухайн ондоо санхүүжигдээгүй орхигдсон хөрөнгө, оруулалт хөтөлбөр төсвийг дараа онд нь багтаах/ гэсэн зарчмуудыг баримтах
-ОНХС-ийн журмын тавдугаар зүйлд заасанчилан “өмнөх оны ОНХС-гийн үйл ажиллагааны үр дүн, тухайн оны болон дараа онд төлөвлөгдөж буй хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалт, танилцуулгыг хоёрдугаар сард багтаан, орон нутгийн мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэх, Хөтөлбөр, төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх дараалал, арга замын талаар, санал асуулгын хуудас, бүлгийн ярилцлага /тулгамдаж буй асуудлаар нийтийн ашиг сонирхлыг илэрхийлж, сайн дурын үндсэн дээр нэгдсэн иргэд/, цахим асуулгын аргаар, бүлэг тус бүрийн дунд хоёроос доошгүй удаа, олон нийтийн нээлттэй санал асуулга явуулах
ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний уьдчилсан жагсаалтыг хэлэлцүүлж, санал хураах хурлыг багийн түвшинд 5 дугаар сард багтаан зохион байгуулж, ИНХ-аар батлуулж, сум дүүргийн Засаг даргад хүргүүлэх
Журмын зургаадугаар зүйлд заасны дагуу сум бүр нэгдүгээр улиралд багтаан, ажлын хэсэг байгуулж, багаас ирсэн санал, жагсаалтыг эрэмбэлж, төлөвлөх бөгөөд уг ажлын хэсэг төлөвлөлт хийхдээ /санал нь иргэдийн олонхийн саналаар дэмжигдсэн эсэх, хөгжлийн тэргүүлэх чиглэл болон газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдсан эсэх, журамд заасны дагуу хасагдах зүйл бий эсэх/-ийг нягтлаж, сумын Засаг даргад танилцуулах
Мөн журмын долоодугаар зүйлд заасны дагуу аймгийн Засаг дарга салбар бүрийн оролцоог хангасан төрийн албаны мэргэжлийн хүмүүс болон иргэд, иргэний нийгмийн байгууллагынхны бүрэлдэхүүн бүхий ажлын хэсэг байгуулж, ажиллуулах ба ажлын хэсэг нь урьдчилсан жагсаалтыг дахин нягтлан, эрэмбэлэж, /Аймгийн хөгжлийн бодлого, чиглэл, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр тусгагдсан арга хэмжээ, хөрөнгө оруулалтын урьдчилан тооцсон төсөвт өртгийг үр шим хүртэгчдийн тоонд харьцуулсан харьцаа/ зэргийг харгалзан, аймгийн хэмжээний урьдчилсан жагсаалт, төлөвлөгөөний төслийг боловсруулах.
Ингэсний дараа долоодугаар сард багтаан, хоёроос доошгүй удаа олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг хийх, мөн иргэний нийгмийн байгууллагаас хамгийн олон санал авсан, ажлын хэсгийн санал дүгнэлтээр баталгаажсан хөрөнгө оруулалт, хөтөлбөр төсөл ажиллагааны саналыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх
8 дугаар сарын 10-ны дотор нэгдсэн жагсаалтыг Засаг даргын зөвлөлөөр хэлэлцэж, дараа нь ИТХ-д хүргүүлэх, ИТХ жагсаалтыг төсөл ажиллагаа тус бүрээр нь хэлэлцэн, маягтын дагуу батлах/ гэсэн зарчим, дарааллын дагуу ажиллана.
Түүнчлэн төсвийн төлөвлөлтийг хийхдээ Монгол улсын Төсвийн тухай хуулинд заасан дараах заалтуудыг хэрэгжүүлэх ёстой. Үүнд: Тус хуулийн зургаадугаар зүйлийн:
6.5.1-д: төсөв хэлэлцэх, батлах үйл ажиллагааг нийтэд нээлттэй байлгаж, төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэл, тайлагналын талаар тогтоосон хугацаанд нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх;
6.5.2-т төсвийг төлөвлөх, бүрдүүлэх, хуваарилах, тайлагнах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах;
6.5.3-т төсвийн гүйцэтгэл, зарцуулалт нь батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа эсэхэд олон нийт хяналт тавих боломжоор хангах;
6.5.4-д төрөөс үзүүлж байгаа аливаа ажил, үйлчилгээ, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тэдгээрийн хүрээнд худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээнд олон нийт хяналт тавих боломжоор хангах;
6.5.5-д: .хөтөлбөр, төсөл, арга хэмжээний ач холбогдлын эрэмбэ, хэрэгжүүлэх дараалал, арга замыг тодорхойлох шийдвэрт олон нийтийн саналыг харгалзан үзэх;
6.5.6-д: .төсвийн асуудлаар иргэд, төрийн бус байгууллагаас гаргасан санал, дүгнэлтийг эрх бүхий этгээд нь шийдвэртээ хэрхэн тусгасан тухай, төсвийн үйл ажиллагаан дахь олон нийтийн оролцоог хангаж ажилласан дүнг тэдэнд тухай бүр мэдээлж байх”
Мөн жаран долоо дугаар зүйлийн 67.3-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвийн төслийг боловсруулах явцдаа төслийг тухайн шатны Засаг дарга олон нийтэд танилцуулж, тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн санал, хүсэлтийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулна” гэж, харин жаран наймдугаар зүйлийн 68.3-т ”Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн төсвийг ил тод, олон нийтэд хүртээмжтэй байдлаар мэдээлэх” тухай заажээ.

 

Санамж  

Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийг төлөвлөх үйл ажиллагаа хууль журамд заасны дагуу явагдаж байна уу гэдэгт бүгдээр хамтран хариулт эрцгээе! Баг, сум, аймгийн түвшинд ОНХС-гийн төлөвлөлтийн талаар иргэд олон түмнээс санал авах ажлууд дээр бичигдсэний дагуу (журамд заасны дагуу) явагдаж байна уу? Санал авах, саналыг эрэмбэлэх, нэгтгэх жагсаалт бэлтгэх ажил хэр зэрэг үнэн бодитой, үр дүнтэй хийгдэж байна. Тогтсон хугацаанд олон нийтийн хэлэлцүүлгүүд хийгдэж, саналын төсөл олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэгдэж байна уу? Сум аймгийн хэмжээнд байгуулагддаг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд, иргэний нийгмийн болон иргэдийн төлөөллүүдийн оролцоо хангагдаж байна уу? Хуулинд заасны дагуу иргэд өөрсдийн өгсөн саналууд тусгагдсан эсэхэд эргэж хяналт тавих бололцоо нь нээлттэй байна уу? Удирдлага, захиргааны байгууллага, албан тушаалтны зүгээс энэ талаар иргэд, олон түмэнд хуулийн дагуу эргэж мэдэгдэж байна уу? гэдэгт мөн л та бид ажиглалт, хяналт тавьж, санал шүүмжлэл гаргах, түүнийхээ хариуг нэхэх эрх нь хуулиар нээлттэй бөгөөд, эдгээр үйл явцыг сайтар хэрэгжүүлж, чадваас төсөв хариуцлагатай, үр өгөөжтэй байж, төр ард түмний зохистой холбоо харилцаа, амьдралын зохистой хэмнэл бий болж, бодитой хөгжил ирэх боломж бүрдэх юм.

 

2019 оны зарим хөрөнгө оруулалтын

үр дүнгийн талаар 

2019 онд Ховд аймгийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээнд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах 99 төсөл, арга хэмжээ батлагджээ. Энэ мэдээллийг уншигч та бүхэн tendergov.mn сайтын Төлөвлөлт цэс рүү орж, Ховд аймгийн мэдээллийг сонгох замаар, түүнчлэн Ховдын толь сонины 2019 оны дугаар 03/284, дугаар 04/285, дугаар 06/2868, мөн mongolgarag.mn сайтын эдийн засаг цэснээс үзэж, танилцах боломжтой. 
“Хариуцлагатай төсөв” төслийн баг эдгээр хөрөнгө оруулалт төсөл, арга хэмжээнүүдээс санамсаргүй түүврийн аргаар сонгож, нийт 30 худалдан авах ажиллагааны санал сонгон шалгаруулалт, гэрээний гүйцэтгэл, үр дүнд хяналт үнэлгээ хийж байгаа бөгөөд одоогийн байдлаар зөвхөн сонгогдсон тендерүүдийн хүрээнд авч үзвэл гүйцэтгэл нь дунджаар 50 хувьтай, ихэнх худалдан авалтын шалгаруулалт, гэрээ байгуулах ажил гүйцэтгэл нь төлөвлөгдсөн хугацаанаасаа хойшлогдсон, ажлын явц сунжирч, удааширсан байдалтай байна.
Хөрөнгө оруулалт, төсөл ажиллагааны төлөвлөлтийн тухайд урьд, урьдны жилүүдтэй харьцуулахад зориулалт, хэрэгцээний хувьд харьцангуй бодитой төлөвлөгдсөн хэдий ч, ач холбогдолгүй зүйлд хөрөнгө зарцуулахаар батлагдаж хийгдсэн зарим нэг зүйл мөн харагдаж байна.
Бид 2018 онд хийсэн хяналт үнэлгээнийхээ зөвлөмжинд хөрөнгө оруулалтуудын төсөвт өртөгийг төлөвлөхдөө хэрэгцээ, зориулалт ач холбогдолын талаас нь сайтар анхаарч, олон нийтийн саналыг асуух, хэлэлцүүлэх, хөндлөнгийн болон мэргэжлийн экспертүүдийн санал дүгнэлтийг сонсох, ТЭЗҮ, зураг төсвийг нь урьдчилан хийлгэж тэдгээрийн тооцоолол, дүгнэлтийг үндэслэж байх, хуулинд заасны дагуу, инженерийн шугам, сүлжээ, зам барилга гэх мэт онцгой ажлуудын тендерийг төсөв батлагдмагц зарлаж, гүйцэтгүүлэх зэргийг анхааруулсан боловч, эдгээрийг санасан хэмжээнд хэрэгжүүлэхгүй байгаа нь ажиглагдаж байна.
Хяналт үнэлгээгээр илэрсэн нөхцөл байдал, үр дүнг дараагийн удаад мэдээллийн хэрэгслээр дамжуулан нээлттэй мэдээлэх болно.


“Хариуцлагатай төсөв”
төслийн баг  

 

сүүлд засварлагдсан 2024-04-19 09:59:16
17 + 2 = нийлбэрийг ол!