"Оюунлаг Хүүхэд-2019" шатрын тэмцээн боллоо

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхэд, багачуудын оюуны спортоор хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, баруун бүсийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг, тамирчдыг бүрдүүлэх зорилгоор 10- хүртэлх, 11-18 насны эрэгтэй эмэгтэй хүүхдийн шатрын тэмцээнд энэ сарын 2-ны өдөр боллоо.

Ховд аймгийн Шатрын холбооны тэргүүн Х.Мөнгөнлхагва “Ховд аймгийн шатрын холбоо бага насны, өсвөрийн шатарчидруу голлосон үйл ажиллагааг зохион байгуулж байна. Үүний хамгийн том жишээ нь өнгөрсө жил бид Ази тивийн болон баруунбүсийн аварга тамирчидтай болсон. Энэ онд спортын салбарын “Оны шилдэг холбоо”-р шалгарсан. Сүүлийн жилүүдэд эцэг эх, албан байгууллага ард иргэд гээд шатрын спортыг ихээхэн дэмждэг болсон баяртай байгаа.

Энэ сарын 25-26-ны өдрүүдэд Говь-Алтай аймагт зохион байгуулагдах Өсвөрийн шатарчын Баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээнд 50 шатарчин  4 дасгалжуулагч багштайгаа оролцохоор явна. Энэ тэмцээний бэлтгэл болгож өнөөдрийн тэмцээн явагдаж байна. Үүний өмнө УИХ-ын гишүүн О.Батнасангийн ивээл дор багийн тэмцээнээ явуулсан. Энэ нь 9 сард Завхан аймагт болох багийн тэмцээний бэлтгэл болж өгсөн” Энэ удаад ч мөн шагналт байрын хүүхдүүдэд бэлэг гардуулж байгаад баяртай байна” гэв.  

Ховд аймгийн хэмжээнд шатрын таван клуб үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнгөрсөн онд Шатрын холбооноос зохион байгуулсан тэмцээнүүдэд 1000 гаруй шатарчдыг хамруулж чаджээ.

сүүлд засварлагдсан 2024-04-19 14:44:01
13 + 12 = нийлбэрийг ол!