ӨРХИЙН ЭМТ-ҮҮД БЯМБА, НЯМ ГАРАГТ АЖИЛЛАНА

Ховд аймгийн ЭМГ-аас харьяа байгуулагуудынхаа 2019 оны үйл ажиллагааны тайлан мэдээллийг хэлэлцэх хурлыг 1-р сарын 6-10-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Салбарын байгууллагуудын ард иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, харилцан сайн туршлагыг нь судлуулах зорилгоор зохион байгуулж буй уг хуралд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг оролцож, эрүүл мэндийн үйлчилгээнд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцлоо.

Мөн тэрбээр өнөөдөр Жаргалант сумын Бугат, Баатархайрхан ӨЭМТ-үүдэд ажилласан юм. 

Энэ үеэр томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж, амбулаторын нийт үзлэгийн 15,1 хувийг эзэлж байгаатай холбогдуулан зөвлөмж гарган иргэд, олон нийтэд хүргэх, ахмад настан, жирэмсэн эх, нярайн гэрийн эргэлт, хяналтыг сайжруулах, ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийж ажиллахыг үүрэг болголоо.

Мөн ӨЭМТ-үүдэд хийж буй B, С вирус, сахар, БЗХӨ, Холестрин, Хелико бактери, шээсний шинжилгээ гэсэн 6 төрлийн шинжилгээ болон уламжлалт эмчилгээний талаарх мэдээллийг ард иргэдэд сайтар хүргэж, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулж ажиллах үүрэг чиглэл өгсөн юм.
ӨЭМТ-үүд уртасгасан цагаар буюу ажлын өдөр 08:00-19:00 цаг, амралтын өдрүүдэд 10:00-15:00 цаг хүртэл ажиллаж байна. 

 
сүүлд засварлагдсан 2024-05-20 05:49:36
4 + 6 = нийлбэрийг ол!