ЦАСТ-АЛТАЙ ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ 640 ХҮҮХДИЙН ШИНЭ ХИЧЭЭЛИЙН БАЙРТАЙ БОЛЛОО

Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургуульд жил ирэх тусам элсэн суралцах хүүхдийн тоо өсөн нэмэгдэж, 2020-2021 оны хичээлийн жилд 1650 хүүхэд суралцаж байна. Үүнийг дагаад хүүхэд багачуудад чанартай боловсролыг ая тухтай орчинд эзэмших хэрэгцээ шаардлага тулгараад байсан юм.
Сургуулийн багш, ажилтан, үе үеийн сурагчид, эцэг эхчүүдийн олон жилийн турш хүсэн хүлээсэн шинэ хичээлийн байрыг 2019-2020 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, сургалтын үйл ажиллагааг эхлүүлээд байгаа билээ. 
Тус бага сургуульд 30 анги танхим, спортын заал, номын сан, 200 хүүхэд хооллох чанар стандартын шаардлага хангасан жишиг гал тогоо бүхий шинэ хичээлийн байранд бага, дунд, ахлах ангийн сурагчид суралцах юм. 
Мөн үүнээс гадна Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн “Олон улсад өрсөлдөж чадахуйц үндэсний боловсролын тогтолцоог үе шаттай нэвтрүүлэх” зорилтын хүрээнд Кембрижийн хөтөлбөр нэвтрүүлэх сургуулиудад Цаст Алтай цогцолбор сургууль аймгуудийн сургуулиудаас анхдагч нь болж багтаж байгааг нээлтийн үйл ажиллагааны үеэр УИХ-ын гишүүн, С.Бямбацогт онцлон хэллээ. 
Ийнхүү боловсролын салбарын үйлчилгээг сайжруулахын тулд орчин нөхцөл, бааз суурийг нь сайжруулж сургалтын орчныг сайжруулж байгаад багш ажилтан, хүүхэд багачууд, эцэг эхчүүд талархалтай байгаагаа илэрхийлж байв. 
Rate this item
(3 votes)
сүүлд засварлагдсан 2020-10-23 20:44:23
16 + 5 = нийлбэрийг ол!
News writer

энд өөрийн сэтгэдэлээ бичнэ үү

www.khovdtimes.mn
шар олон улс
сонин бараа