Ховд аймгийн Баруун бүсийн төв захад байрлах Хан орд хүнсний захын төвлөрөл, даац их байгаа бөгөөд тус захын хогны асуудал хүндрэлтэй байгааг иргэд мэдээллэж байна. Тодруулбал, Хан орд захын хогны үнэр, хог хаягдлаас үүдсэн үнэр танар, бохир, замбараагүй байдал орчны эрүүл ахуйд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн байгаа учир холбогдох албаныхан буюу аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Жаргалант сумын байгаль орчны байцаагчид газар дээр нь ажиллаж асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа юм.
Түүнчлэн ББТЗ нь шөнө оройн цагаар хогоо шатаадаг, захын эргэн тойрны нийтийн эзэмшлийн талбайд худалдаа хийж байгаа эмх замбараагүй байдлыг таслах зогсоож, зам талбайг чөлөөлж аюулгүй байдлыг хангах шаардлагатай байгааг иргэд онцолж байна. Тиймээс төрийн хянаж, шалгах ёстой албаны төлөөллүүд ажил үүргээ зөв зүйтэй гүйцэтгэх нь юу юунаас илүү хүлээлттэй байна.