ИРГЭН, АЖ АХУЙ ЭРХЛЭГЧДЭД “БИЗНЕСЭЭ ЭХЭЛ” СУРГАЛТ ХИЙВ

Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, “Дарь-Овооны эзэд” ТББ-тай хамтран иргэдийг аж ахуй эрхлэлт, хөдөлмөрт бэлтгэх “Бизнесээ эхэл” сэдэвт сургалтыг 11 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгуулж байна.


Энэ удаагийн сургалтад Ховд аймгийн бичил бизнес эрхлэгч иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч, зээл, эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдахаар төсөл бичсэн, төсөл нь шалгарсан иргэд болон цаашид хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээнд хамрагдах хүсэлтэй иргэдийн төлөөлөл 300 гаруй хүн оролцож, бизнес хийхэд анхаарах асуудлын талаар мэдлэг, ур чадвар эзэмшиж байгаагаараа онцлогтой юм.

Ийнхүү сургалтанд хамрагдагчдын хувьд өөрөө өөртөө болон бусдад ажлын байр бий болгох, орон нутагтаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд нь чухал алхам болж байгаагаараа ач холбогдолтой юм. Сургалтын хүрээнд бизнесээ хэрхэн амжилттай удирдах, маркатенгийн зохион байгуулалт гээд бизнес эрхлэгчдийн мэдвэл зохих мэдээллүүдийг өгсөн хэрэгтэй сургалт, мэдээлэл байлаа гэдгийг оролцогчдын зүгээс онцолж байв. 

 

сүүлд засварлагдсан 2025-07-01 14:32:52
3 + 14 = нийлбэрийг ол!