корона вирусын нөхцөл байдал

ХОВД АЙМАГ:Коронавируст халдвар авсан 114 хүн эдгэрч, халдварын тохиолдол 38-аар нэмэгджээ
2021 оны 11 дүгээр сарын 02-ний 08:00 цагаас 11 дүгээр сарын 03-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 192 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 28 эерэг, 100 сорьцод PCR шинжилгээ хийхэд 10 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 38-аар нэмэгдэж нийт 18719 боллоо.
Тодруулбал, Булган сумаас 4, Дарви сумаас 2, Дөргөн сумаас 1, Зэрэг сумаас 3, Манхан сумаас 1, Мөст сумаас 1, Мянгад сумаас 3, Үенч сумаас 1, Ховд сумаас 1, Цэцэг сумаас 1, Эрдэнэбүрэн сумаас 3 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 17 иргэнээс халдвар илэрсэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.11.03/ байдлаар нийт 269 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 135 нь БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 134 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 34 нь 0-18 насны хүүхэд, 13 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд-2, хүнд-13, хүндэвтэр-126, хөнгөн 128 хүн байна.
Тэгвэл Жаргалант суманд 312, сумдад 288 нийт /600/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 114 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 18185 нь эдгэрсэн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 24 хэвээр байна.
Сүүлийн 24 цагт нийт 117 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 1 нь 1 дүгээр тун, 5 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 56137 хүн буюу 88,4 хувь нь 1 дүгээр тунд, 52618 хүн буюу 82,8 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 111 хүн хамрагдаж нийт 7457 болов.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"
сүүлд засварлагдсан 2021-12-04 15:48:45
14 + 16 = нийлбэрийг ол!