ХЯНАЛТЫН ПОСТ 24 ЦАГААР АЖИЛЛАЖ БАЙНА

Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын А/340 дугаар захирамжаар Ховд аймгийн Жаргалант, Цэцэг сумдын нутаг дэвсгэрээс гарах, орох нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 06 дугаар дугаар сарын 29-ний өдрийн 22:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарласан.

Үүнтэй холбоотойгоор Ховд аймгийн Жаргалант суманд 6, Цэцэг суманд 7, нийт 13 постод 24 цагаар Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Авто тээврийн төв зэрэг мэргэжлийн анги байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд жолооч, зорчигч та бүхэн аймгийн Засаг даргын захирамж, алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, зорчих хөдөлгөөнийг хязгаарласан нутаг дэвсгэрт зорчихгүй байхыг анхааруулж байна. 

 

Rate this item
(3 votes)
сүүлд засварлагдсан 2020-06-30 10:11:05
7 + 13 = нийлбэрийг ол!
News writer

энд өөрийн сэтгэдэлээ бичнэ үү

www.khovdtimes.mn
шар олон улс
сонин бараа