Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, зарим ААН-ийн үйл ажиллагааг нээнэ

Маргааш /2021.05.13/ Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, зарим ААН-ийн үйл ажиллагааг нээхээр боллоо. Сүүлийн 5 хоногт /2021.05.07-05.12-ны 10:00 цагийн байдлаар/ нийт 2599 сорьцод PCR шинжилгээ хийхэд халдварын батлагдсан тохиолдол илрээгүй. Халдварын улмаас “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлсэн иргэдийн 98 хувь нь эдгэрч гэртээ гарсан. Ойрын хавьтлын болон тусгаарлалт, ажиглалтад байгаа иргэдийн тоо цөөрч байна. Халдварыг хумих, таслан зогсоох, хариу арга хэмжээ үр дүнгээ өгч байгаа учраас аймгийн Онцгой комиссын гишүүд өнөөдөр /2021.05.12/ 90 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хурлаар халдварын нөхцөл байдал, эмчилгээний болон хариу арга хэмжээний үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцэн дараах шийдвэрүүдийг гаргалаа. Аймгийн хэмжээнд сүүлийн 14 хоногт халдварын шинэ голомт үүсээгүй учраас: -Улсын Онцгой комиссын даргын баталсан түр журмын дагуу халдвар хамгааллаас урьдчилан сэргийлэх дэглэм, шаардлага хангасан албан байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг 05 дугаар сарын 13-ны өглөө 08:00 цагаас нээнэ. -Зарим байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбогдуулан хяналт тавих, баталгааны хуудас олгох ажлын хэсгийг аймгийн Онцгой комиссын даргын тушаалаар томилгоожуулж ажиллана. -05 дугаар сарын 13-ны өглөө 06:00 цагаас Жаргалант сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, ШТС-уудын үйл ажиллагааг нээнэ. Харин аймаг, сум хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг 06 дугаар сарын 02 хүртэл нээхгүй. -Авто тээврийн шалган нэвтрүүлэх цэгүүдээр хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд /эрүүл мэнд, буяны ажил/ болон ачаа тээвэр, нутаг буцах, ирэх иргэдэд Улсын Онцгой комиссын даргын баталсан түр журмын дагуу нэвтрүүлэх зөвшөөрөл олгож ажиллана. -Ховд аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний дэлгүүрүүд 05 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 09:00-20:00 цаг, арилжааны банкууд 09:00-16:00 цагийн хооронд үйл ажиллагаа явуулна. -Буяны үйл ажиллагаанд оролцож байгаа иргэдэд тавих хяналтыг чангатгаж ажиллана. -Олон нийтийг хамарсан зарим арга хэмжээг хязгаарлах ба түүнд тавих хяналтыг чангатгана. -Тариаланчдыг Улаан богочийн хяналтын цэгээр үнэмлэхийг нь үндэслэн саадгүй нэвтрүүлж ажиллана. -Зах худалдааны төв бусад үйлчилгээний газруудын үйл ажиллагааг 05 дугаар сарын 15-ны Бямба гарагаас шат дараатай нээх бэлтгэл хангуулж журмын дагуу халдвараас урьдчилан сэргийлэх тусгай шаардлага хангасан газруудыг Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийг үндэслэн өдөр, цагийн хуваарийн дагуу ажиллуулна. Шийдвэрийг хэрэгжүүлж хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагуудын дарга нар, холбогдох албан тушаалтанд үүрэг болголоо.
Rate this item
(3 votes)
сүүлд засварлагдсан 2021-05-12 17:41:34
2 + 11 = нийлбэрийг ол!
News writer

энд өөрийн сэтгэдэлээ бичнэ үү

www.khovdtimes.mn
шар олон улс
сонин бараа