ПЕТРОВИС ГРУППИЙН ХОВД САЛБАРААС АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССТ ӨНӨӨДӨР 500,000 ТӨГРӨГИЙН ШАТАХУУНЫ ЭРХИЙН БИЧИГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

Дэлхий дахинаа шинэ Коронавирусын /covid-19/ тархалт өргөн хүрээнд дэгдэж, манай улсад эхний тохиолдол бүртгэгдээд буй энэ үед ард түмнийхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах эрхэм үйлсийн тэргүүн эгнээнд ажилладаг аймгийн онцгой комиссуудад Петровис групээс хандив үзүүлж байгаа юм байна. Энэ дагуу өнөөдөр Петровис ХХК-ны Ховд аймаг дахь салбарын хамт олноос Ховд аймгийн Онцгой комисст 500,000 төгрөгийн шатахууны эрхийн бичиг хандивлалаа.

Хандивыг хүлээлгэн өгөхдөө тухайн байгууллагын удирдлагуудын зүгээс дараах зүйлсийг онцлон хэлж байлаа. “Улсын онцгой комиссоос гаргасан урьдчилан сэргийлэх ажлуудыг Петровис группийн орон даяар байрлах 400 орчим ШТС-уудын нийт ажилтан, ажиллагсад нягт дагаж мөрдөн ажиллаж байна. Петровис групп нь үйл ажиллагаандаа үргэлж зөв чиг шугамыг баримтлан ажиллаж ирсэн төдийгүй нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, сайн үйлсэд зохих хувь нэмрээ оруулахыг эрмэлзэн ажилладаг бөгөөд энэ удаад улс орондоо үүсээд буй нөхцөл байдлыг даван туулахад чин сэтгэлийн хандив тусламжаа хүргэж байна.

Төр засгийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд болон ард иргэдийн идэвх зүтгэл, сахилга батын үр дүнд улс орондоо үүсээд буй шинэ коронавирусын тархалтыг эрдэнэт хүний амь насны эрсдэлгүй даван туулж чадна гэж итгэж байна” гэдгийг онцлон хэлж байв.

Rate this item
(3 votes)
сүүлд засварлагдсан 2020-03-12 14:46:56
5 + 11 = нийлбэрийг ол!
News writer

энд өөрийн сэтгэдэлээ бичнэ үү

www.khovdtimes.mn
шар олон улс
сонин бараа